Японы ерөнхий сайд Санаэ Такаичи энэ сарын сүүлээр Өмнөд Солонгост айлчилж, ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Айлчлал тавдугаар сарын 19-нөөс хоёр өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Ираны дайнаас үүдэлтэй газрын тосны хямралтай холбогдуулан Япон, Өмнөд Солонгос улсууд хэрхэн хамтарч ажиллах талаар тэд хэлэлцэх аж. Түүнчлэн эдийн засгийн аюулгүй байдал, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа баталгаажуулна.
Япон, Өмнөд Солонгосын удирдагчид харилцан бие биедээ зочилдог “shuttle diplomacy” харилцаатай. Өнгөрсөн түүхээс улбаатайгаар хоёр улсын харилцаа олон жилийн турш түүхэн доод түвшиндээ хүрээд байсан ч сүүлийн үед харьцангуй сэргэх хандлагатай байгаа юм.
Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард Ли Жэ Мён Японд айлчилж, талууд олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцсон билээ.
Япон, Өмнөд Солонгос хоёулаа түүхий газрын тосны импортын хувьд Ойрхи дорнодоос ихээхэн хамааралтай байдаг. Ираны дайны улмаас тэд нийтлэг сорилттой тулгараад буй.