Түр гал зогсоох хэлэлцээ хэрэгжээгүй гэж мэдээлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос болон Украин улс Бямба гаригаас Даваа гариг (2026.05.09-11) хүртэл байлдааны ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдсэн юм. Мөн Орос улс Дэлхийн II дайнд нацист Германыг ялсны ойн баярыг тохиолдуулан Баасан гаригаас эхлэн хоёр хоногийн хугацаатай нэг талын гал зогсоох шийдвэр зарласан байв.

Гэвч Оросын тал Бямба гаригт Сумы муж зэрэг хэд хэдэн бүсэд 51 удаагийн халдлага үйлдсэн гэж Украины арми мэдээлжээ.

Харин Оросын Батлан хамгаалах яам Украины тал Баасан гаригаас хойш их буу, танк, дрон ашиглан 1,000 гаруй удаагийн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.

Украины иргэд гал зогсоох хэлэлцээ хэрэгжинэ гэдэгт эргэлзэж байгаагаа мөн илэрхийлж байна. Киев хотын нэгэн эмэгтэй украинчууд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэггүй гэж хэлсэн байна. Мөн өөр нэг оршин суугч өмнө нь ч гал зогсоох мэдэгдэл гарч байсан боловч тулаан үргэлжилсээр ирсэн гэж ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн