Ropz: Өөрийгөө MVP болно гэж төсөөлсөнгүй

“Vitality” багийн ноёрхол хэзээ дуусах вэ? Тэд өчигдөр/2026.03.29/ “BLAST Open Rotterdam” тэмцээний финалд “NaVi”-тай тоглож, 3-0 гэсэн харьцаатай хожив. Цахим спорт сонирхогчид сүүлийн үед форм сайтай байгаа “NaVi”-г сайн тоглох болов уу гэж хүлээж байсан ч “Vitality” үнэхээр энэ цаг үеийг эзэрхийлсэн баг гэдгээ харууллаа.

Финалын өмнө тэмцээний “MVP” буюу “Үнэ цэнтэй тоглогч”-оор “ZywOo” эсвэл “flameZ” тодрох магадлал өндөр байсан. Ерөнхийдөө “ZywOo” байсан ч “Aurora”-ийн эсрэг “flameZ” дүрэлзэж, өөрийгөө өрсөлдөөнд оруулж ирэв.

Ropz: Өөрийгөө MVP болно гэж төсөөлсөнгүй

Гэхдээ финалын тоглолтод “ropz” цойлж, тэрбээр “Vitality”-ийн өмсгөлтэй анхны “MVP” шагналаа авчээ. Энэ нь түүний замналын зургаа дахь шагнал.

Багаа цомд хөтөлсөн Робин Коль буюу “ropz” ярихдаа “Үүнийг үнэндээ төсөөлөөгүй юм байна. Одоохондоо хэлэх үг алга. Мэдээж би финалд сайн тоглолоо. Гэхдээ өөрийгөө ‘MVP’ болно гэж бодсонгүй. Гайхалтай байна” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн