А.Овечкин 34 дэх удаагаа хет-трик хийлээ

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин “Юта Маммот” багтай талбайд нь хийсэн тоглолтод гурван шайб орууллаа.

Тэрбээр NHL-д тоглосон хугацаандаа 34 дэх хет-трикээ хийсэн нь энэ бөгөөд хамгийн сүүлд 2025 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө болсон тоглолтод “Монреаль” багийн хаалганд гурван гоол оруулсан юм.

Одоогийн байдлаар Ови энэ улирлын 73 тоглолтод оролцохдоо 29 гоол оруулж, 27 оновчтой дамжуулалт өгөөд байна. Тэрбээр NHL-ийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд нийт 926 гоол оруулж рекорд амжилт тогтоогоод байгаа билээ. Харин плей-оффын тоглолтуудад оруулсан шайбуудыг нь тооцвол нийт 1003 гоолтойгоор Канадын довтлогч Уэйн Гретцкигийн /1016/ дараа бичигдэж байгаа юм. 

Энэ удаагийн тоглолт “Вашингтон” багийн ялалтаар /7:4/ өндөрлөжээ. Одоо 73 тоглолтын дараах байдлаар тус баг Нийслэлийн дивизионд 81 оноотойгоор 6 дугаар байрт бичигдэж байна.

Вашингтончууд 29-нд шилжих шөнө “Вегас Голден Найтс” багтай талбайд нь тоглоно.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн