МОСКВА, 2026 оны гуравдугаар сарын 26 /RIA Novosti/. АНУ-ын уран гулгагч Илья Малинин Прага хотод болж буй уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний богино үзүүлбэрийн дараа нэгдүгээр байрт бичигдэж байна.
Тэрбээр энэ үзүүлбэрт 111.29 оноо авсан байна. Хоёрдугаар байрт Францын уран гулгагч Адам Шяо Хим Фа (101.85 оноо), гуравдугаар байрт Эстонийн уран гулгагч Александр Селевко (96.49 оноо) оржээ.
Тамирчид бямба гарагт чөлөөт үзүүлбэрээ толилуулна.
Өдгөө 21 настай И.Малинин дэлхийн хошой аварга бөгөөд 2026 оны Олимпын наадмын багийн төрөлд аварга болсон бол ганцаарчилсан төрөлд наймдугаар байр эзэлсэн байна. Тэрбээр АНУ-д уран гулгагч Татьяна Малинина болон Роман Скорняков нарын гэр бүлд төржээ. Эцэг эх нь Орост төрсөн бөгөөд 1990-ээд онд Узбекистаныг төлөөлж байгаад 1998 оноос хойш АНУ-д амьдарч байна.