ОХУ-аас Иранд кибер дэмжлэг үзүүлж байна

ОХУ Иранд туслахын тулд Ойрхи Дорнод даяар цэргийн болон бусад чухал байгууламжуудын зургийг хиймэл дагуулаас авсныг Украины тагнуулын алба мэдэгджээ. Мөн Орос, Ираны хакерууд кибер домэйнээр хамтран ажиллаж байсныг олж тогтоосон байна. Хоёрдугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш Украин ийнхүү хамгийн дэлгэрэнгүй тайланг нийтэлж байна.

Оросын хиймэл дагуулаад гуравдугаар сарын 21-31-ний хооронд Ойрхи Дорнодын 11 оронд дор хаяж 24 байршилд ажиллажээ. Ингэхдээ нийт 46 объектыг судалсан байна. Үүнд, АНУ болон бусад улсын цэргийн бааз, нисэх онгоцны буудлууд, газрын тос боловсруулах байгууламжууд багтжээ. Оросын судалгаанаас хойш хэдхэн хоногийн дараа эдгээр байгууламж Ираны цохилтод өртсөн гэх мэдээлэл байна.

Саудын Арабт л гэхэд есөн төрлийн тандалт судалгаа хийжээ. Үүнд Хафар Аль-Батины ойролцоох Халид хааны цэргийн байгууламж багтана. АНУ-д үйлдвэрлэсэн “THAAD” агаарын довтолгооноос хамгаалах системийн бүрэлдэхүүн хэсгүүдийн байршлыг тэндээс тогтоох гэж оролдсон гэж үзэж байна.

Мөн Турк, Йордан, Кувейт, Арабын нэгдсэн Эмират улсууд хоёр хоёр удаа, Израиль, Катар, Ирак, Бахрейн болон Дьего Гарсиа дахь Тэнгисийн цэргийн дэмжлэгийн байгууламж нэг нэг удаа тандалт судалгаанд өртсөн байна.

АНУ-ын сансрын хяналтын “Kayhan Space” компанийн мэдээлснээр, Ойрхи Дорнодод ажилласан Оросын хиймэл дагуулууд дэлхийг ажиглах, тагнуул хийх, зураг авах, хяналт хийх гээд чадваруудтай. Оросын хиймэл дагуулын чадавх, цар хүрээ Украины тагнуулын мэдээлэлд дурдсанаас илүү өргөн байж магадгүйг мөн мэдээлж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн