Иракийн нийслэл Багдад хотод долоо хоногийн өмнө барьцаалагдсан АНУ-ын сэтгүүлчийг сулласан гэж Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгджээ.
Ираны дэмжлэгтэй Катаиб Хезболла бүлэглэл Мягмар гаригт (2026.04.07) Шелли Киттлсоныг Иракаас нэн даруй гарах нөхцөлтэйгөөр суллана гэж мэдэгдсэн аж. Үүний дагуу АНУ болон Иракийн албаныхан Киттлсоныг аюулгүй Багдадаас аюулгүй гаргах ажиллагааг явуулж байна. Рубио мөн сэтгүүлчийг суллахад тусалсан Иракийн албан тушаалтнуудад талархал илэрхийлсэн байна. Учир нь Иракийн засгийн газрын аюулгүй байдлын албаныхан 49 настай Киттлсоныг барьцаалагдах үед сэжигтнүүдийг хөөж, улмаар нэг хүнийг баривчилсан гэж мэдэгдсэн бөгөөд долоо хоногийн хугацаанд хэрэгт хяналт тавьж, хамтран ажиллаж байв.
Киттлесон нь Ром хотод байрладаг сэтгүүлч бөгөөд Афганистан, Ирак, Сири дахь мөргөлдөөнүүдийг сурвалжилж байсан. Багдад хотод өмнө нь хүн хулгайлах гэмт хэрэг их гардаг байсан ч сүүлийн жилүүдэд аюулгүй байдал сайжирснаар багассан байв.