"Айчи Нагоя 2026" Азийн наадам

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг “Айчи Нагоя 2026” Азийн наадмын хэсгийн эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийлээ. Тус тоглолтод Тайвань 76-67 гэсэн харьцаатай хожив. Монголын шигшээд хожих боломж байсан ч дөрөвдүгээр үед тааруу тоглож, хэмнэлээ олсонгүй. Тоглолтын дараа баг тамирчид дараах ярилцлагыг өгөв.

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хавьер Гарсиа: Бид эхний 35 минут сайн тоглолоо. Тоглолтыг удирдаж, сайн хамгааллаа. Жижиг зүйлс л тоглолтыг шийдлээ. Бид сул шидэлтээ олон алдлаа. Шийдвэрлэх үед тамирчид маань ядарчихлаа.

“Холбон тоглогчийн байрлал дээрх сонголтын тухайд Б.Өнөрзаяа хамгаалалт дээрээ анхаардаг. Мөн Б.Цацрал холбон тоглогчийн байрлал дээр тоглох боломжтой”

Шигшээ багийн тамирчин О.Хулан: Тайванийг хожихыг хүссэн. Тэд бол сайн баг. Бидэнд боломж байлаа. Эхний 35 минут сайн тоглосон. Би алдааны асуудалд орчихлоо. Дараагийн тоглолтон дээрээ анхаарлаа.

Дөнгөж 3х3 улирал дуусаад ирлээ. Таван өдөр л багтайгаа бэлдлээ. Бүтэн потенциалаараа тоглосонгүй. Гэхдээ шалтаг шалтгаан байхгүй гэж бодож байна. Амари бол бидэнд дутагдаж байсан зүйл. Түүнийг Монголын иргэншил авсанд баяртай байгаа. Түүний хамтаар бид Азидаа өрсөлдөх боломжтой боллоо гэж харж байна. Богино хугацаанд бэлдсэн ч хожно гэж бодож байлаа. Өнгөрсөн жил найман оноогоор хожигдсон. Дөрөвдүгээр үед тун хангалтгүй тоглолоо.

Тоглолтын дараа Тайванийн ахлах дасгалжуулагч Маэда Кензо:

-Амари гайхалтай байлаа. Эхний хагаст илүү баг нь Монгол байсан. Бид хоёрдугаар хагаст эсрэг багийн дамжуулалтын замыг хааж, давхар хамгаалалт дээрээ анхаарлаа.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн