МАДРИД, 2026 оны есдүгээр сарын 17 /TASS/. Испанийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний зургаадугаар тойргийн тоглолтод “Барселона” баг талбайдаа “Расинг”-ийг 7:2-оор бут ниргэлээ. Тоглолт “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.
“Барселона” багаас Жоау Канселу 8 дахь минутад, Рафинья 25 дахь минутад торгуулийн цохилтоор, мөн 42 болон 67 дахь минутад дахин гоол оруулжээ. Түүнчлэн Габриэл Жезус 79 дэх минутад, Ламин Ямаль 89 дэх минутад гоол хийсэн бол зочин багийн тоглогч Асьер Вильялибре 36 дахь минутад өөрийн хаалганд бөмбөг оруулсан байна. “Расинг”-ийн хоёр гоолыг Магетт Гуйе 30 дахь минутад, Яссир Забири 65 дахь минутад оруулжээ. Харин Ямаль 45 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтыг гоол болгож чадсангүй.
“Барселона”-гийн хаалгач Жоан Гарсиа бэртлийн улмаас завсарлагааны үеэр талбайг орхиж, түүний оронд Войцех Щенсный талбайд гарчээ. “Барселона” баг зургаа дараалан хожиж, 18 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байна. Тус баг Мадридын “Реал”-аас гурван оноогоор илүү явж байгаа бол “Расинг” долоон оноотойгоор 10 дугаарт бичигджээ.
Дараагийн тойрогт “Барселона” талбайдаа “Севилья”-тай, “Расинг” баг “Сельта”-тай талбайд нь тоглоно. Тоглолтууд есдүгээр сарын 19-нд болно.
