"Айчи Нагоя 2026" Азийн наадам
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Азийн наадмын хэсгийн эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийж, 67-76 гэсэн харьцаатай хожигдлоо. Хэсгийн эхний тоглолтоос гадна Амари Робинсон Монголын шигшээ багийн өмсгөлтэй дебют тоглолтоо хийв. Өдгөө 25 настай тэрбээр дээд лиг болон 3х3 сагсан бөмбөгийн Улаанбаатар Амазонс багт тоглодог билээ.
Монголын төлөөх эхний тоглолтдоо Амари Робинсон 25 оноо, 13 самбар авчээ. Тоглолтын дараа тэрбээр дараах асуултуудад хариулав.
-Монголын төлөөх анхны тоглолтоо Тайванийн эсрэг хийлээ. Хожих боломж байсан ч төгсгөж чадсангүй. Тоглолтын талаар?
-Тайванийн баг сайн байлаа. Тэд гурвын оноо шидэлтийг өндөр хувьтай амжилттай болголоо. Энэ нь жаахан хэцүү байлаа. Бид хүнд байдлаас гарах гэж хичээсэн. Нэг хэсэг илүүрхэж байсан ч ойрхон тоглолт боллоо. Бид хамгаалалт дээрээ жаахан хичээсэн бол хожих боломж байлаа. Бид дараагийн тоглолтод бэлэн байх болно.
-3х3 сагсан бөмбөгийн урт улирал эхлээд удаа ч үгүй шинэ улирал эхэллээ. Бэлэн байсан уу?
-3х3 сагсан бөмбөгийн урт улирлын дараа хөл, биеэ бэлдэх хэрэг гарсан. Бараг л хоёр өөр спорт шүү дээ. Ижилхэн сагсан бөмбөг боловч нэг нь илүү хурд шаарддаг. Багийнхан болон дасгалжуулагчид маань энэ шилжилтэд үнэхээр тусаллаа.
-Дасгалжуулагч Хавьер Гарсиагийн удирдлага дор тоглох ямар байна?
Бид Гарсиа дасгалжуулагчдаа хайртай. Тэр орилж, хашгирдаг ч дандаа зөв зүйлийн төлөө байдаг. Тэр биднийг илүү сайн тоглуулах гэж л хичээдэг. Хэрэв бид түүнийг сонсож, хамтдаа байж чадвал сайн байна.
Мөн Б.Ариунцэцэг, О.Хулан нартай тоглох гайхалтай байна. Тэднээс суралцаж, тэдэнтэй тоглох, тэдэнд туслах үргэлж гайхалтай байдаг. Бид тоглолтоос тоглолтод сайжирч чадна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.НЯМБИЛЭГ
