Саудын Арабын Хаант улсад үүссэн нөхцөл байдлаас үүдэн тус бүс нутагт байгаа болон зорчихоор төлөвлөж буй Монгол Улсын иргэдэд Элчин сайдын яамнаас зөвлөмж өгч байна. Яам иргэдийг нислэгийн мэдээллийг тогтмол шалгаж, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг анхаарууллаа.
Түр хугацаагаар зорчиж буй иргэд нислэгийн компанийн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх хэрэгтэй. Тус бүс нутаг руу зорчих, дамжин өнгөрөхөөр төлөвлөж буй хүмүүс Элчин сайдын яамтай холбогдож зөвлөгөө авна. Үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухайн орны албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээс авахыг зөвлөж байна.
Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд тухайн орны төрийн байгууллагуудаас гаргасан албан ёсны мэдээлэл, зөвлөмжийг дагаж мөрдөнө. Тэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж, тухай бүр мэдээлэл авч байна.
Монгол Улсад суугаа элчин сайдын яамны 24/7 шуурхай утас +965 2522 3235, +965 99097419, цахим шуудан [email protected]ээр холбогдох боломжтой.
Өмнө нь Саудын Арабын Хаант улсын газрын тосны дэд бүтцийг хамгаалахад туслах зорилгоор 2026 оны есдүгээр сард “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах системийн нэг батарей нийлүүлжээ. АНУ мөн Катарын эрчим хүчний дэд бүтцийг Ираны болзошгүй халдлагаас хамгаалахад туслах зорилгоор тус улсад “Патриот” системийн нэг батарей нийлүүлсэн. Саудын Арабын Хаант улс болон холбоотон орнуудын цэргүүд тус улсын дэд бүтцийг хамгаалж байна. Саудын Арабын Агаарын цэргийн хүчин сүүлийн хэдэн өдөр Жизан хотын дээгүүр ниссэн нэг баллистик пуужин, Хамис Мушайт хотын дээгүүр ниссэн дөрвөн баллистик пуужин, мөн дөрвөн дроныг нислэгийн замд нь устгажээ.
Өмнө нь Хути босогчид Saudi Aramco компанийн байгууламж руу халдсан талаар мэдээлж байсан.
