Kazinform/. Эр-Рияд хотын хаан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал руу хуситууд халдсаны улмаас 12 хүн амиа алдаж, 309 хүн шархадсан тухай Саудын Арабын Иргэний нисэхийн удирдах газар өнөөдөр мэдээллээ.

Амиа алдсан хүмүүсийн дотор Саудын Арабын 4, Бангладешийн 2, АНУ, Египет, Иордан, Сири, Палестин, Суданы тус бүр 1 иргэн байна. Шархадсан зарим хүмүүсийн биеийн байдал нэн хүнд байна.  Энэ бол долоо хугацаанд үйлдсэн гурав дахь халдлага юм. Эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрч, тэднийг автомашин, нисдэг тэргээр зөөвөрлөж байна.

Халдлага болох үеэр сэрэмжлүүлэх дохио дуугараагүй, агаарын түгшүүр зарлаагүй ажээ. Энэ долоо хоногт болсон өмнөх хоёр дайралтын үеэр дөрвөн хүн амиа алдаж, Саудын Арабын арилжааны нисэх онгоц ноцтой эвдэрсэн байна.

Бямба гарагт болсон халдлагын дараа 8 сая хүн амтай Эр-Рияддын нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ. Саудын Арабын агаарын орон зай бол байлдааны ажиллагааны бүс гэдгийг хуситууд мэдэгдэж байв.

Есдүгээр сарын эхээр хуситууд Ойрх Дорнодод явуулж буй байлдааны ажиллагаагаа өргөжүүлж, Саудын Арабын дөрвөн хотод цохилт өгсний улмаас 70 гаруй хүн шархдаж, түймэр дэгдсэн юм. Хариуд нь Саудын тал хуситуудын хяналтад байгаа хэд хэдэн мужид 60 гаруй удаа агаараас цохилт өгчээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн