АНУ-ын засгийн газар аравдугаар сарын 9-нд Вашингтонд мэдэгдэж, H-1B визээр ажиллаж буй хүмүүст зориулсан ногоон картын өргөдлийн хөтөлбөрт Microsoft-ыг цаашид хамруулахгүй гэв. Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс компанийг уг хөтөлбөрийг урвуулан ашигласан хэмээн буруутгажээ.

Түүний тайлбараар, гадаад ажилтныг албан тушаалд томилж байгаа нь эцэстээ америкчуудыг хөдөлмөрийн зах зээлээс шахаж байна. Вэнс үүний хажуугаар гадаадын оюутны J-1 визийг дээд сургуулиуд мөн буруугаар ашиглаж байгааг шүүмжилсэн.

Тэрбээр өнгөрсөн онд Microsoft 6 мянган америк ажилтнаа халсан ч 6300 H-1B виз, 3 мянга орчим ногоон карт авсан гэж тооцов. Вашингтон муж улсын Редмонд хотод төвтэй компани хариуд нь ажилтнуудын дийлэнх нь АНУ-ын иргэн гэжээ. H-1B-ийн 6 мянган өргөдлийн 80 хувь нь одоо ажиллаж буй хүмүүсийн визийг сунгах, статусыг шинэчлэхтэй холбоотой бөгөөд шинээр хүн авах өргөдөл биш гэж тодотгосон байна.

Мэдэгдэл «Шинжлэх ухаан: шинэ алтан эрин үе» чуулганаар ерөнхийлөгч Д.Трамп Microsoft-ын ерөнхий захирал Сатья Наделлад технологи, инновацийн салбарын Үндэсний медаль гардуулахаас хэдхэн цагийн өмнө гарчээ. Чуулганы үеэр Америкийн инновацид цагаачид багагүй хувь нэмэр оруулж байгааг онцолсон.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн