ФОТО: Зуныг өнгөрүүлж, намрыг хүлээдэг зам засварын ажил

Хичээл, сургууль эхэлж, хотын хөдөлгөөн эрс нэмэгдсэн энэ үед нийслэлийн зарим байршилд автозамын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Тухайлбал, хотын төвийн зарим хэсэг болон Гэмтлийн гүүр орчим, Нэгдүгээр хорооллын арын замд засварын ажил хийгдэж байгаа нь автомашины хөдөлгөөн удаашрах, түгжрэл үүсэх нөхцөл болжээ. Ялангуяа өглөө, оройн ажил, хичээлийн оргил цагаар хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийн зэрэгцээ зам засварын ажил давхцаж байгаа нь жолооч, зорчигчдын зорчих хугацааг уртасган, замын хөдөлгөөнд хүндрэл учруулж байгааг иргэд хэлж байна.

Зам засварын ажил үргэлжилж, явган зорчигчдын зорчих замд хүндрэл учруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн