Фото сурвалжлага: Модон жорлонгоосоо салаагүй нь Монголын “зовлон”Google PlusLinkedinИ-мэйл
Батцагаан Батмөнх
- Энтертайнмент
- Фото
53 минутын өмнө
Монгол Улс олон жил нэг сая жуулчин хүлээн авна гэж зорьсон. Гэвч өнөөдөр бодит байдал огт өөр байна. Улаанбаатар болон суурин газраас хэдхэн километр холдоход зам дагуу хог хөглөрч, бохир заваан модон жорлон таарна. Модон жорлонд гадаад жуулчин байтугай монголчууд өөрсдөө бие засахад хүндрэлтэй гэдгийг хэлж, шүүмжилдэг.













Монголын хүн амын 40 хувь нь орон сууцанд амьдарч байгаа ч үлдсэн 60 хувь нь гэр хороололд нүхэн жорлонтой амьдарч байна. Монгол Улсад зөвхөн нүхэн жорлонтой холбоотойгоор өдөрт 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал хөрс, усанд шууд шингэж байна. Энэ бол агаарын бохирдлоос ч дутахгүй, үндэсний хэмжээний том гамшиг гэдгийг тоо баримт харуулж байгаа юм.










