Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 зохион байгуулагдана. Тус хуралд оролцохоор 7800 зочин, төлөөлөгч ирэхээ эцэслэн мэдэгдээд байгаа бөгөөд бэлтгэл ажил үндсэндээ 100 хувь хангагджээ. NEWS агентлаг энэ долоо хоногийн фото сурвалжилгаа COP17 хурал болох талбайн бэлтгэл ажлаас хүргэж байна.






















“СОР17” бага хурал нь цэнхэр болон ногоон гэсэн хоёр үндсэн бүсд зохион байгуулагдана. Ногоон бүсд болох арга хэмжээнүүдэд иргэд нээлттэй оролцох боломжтой. Аж ахуй эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, гаднын төсөл хөтөлбөрүүдээс хөрөнгө оруулалт татах, хамтарч ажиллах боломж бүрдэх юм. Иргэд та бүхэн өөрийн Е-Моngola бүртгэлээ ашиглан тус бүсэд нэвтрэх боломжтой.
Цэнхэр бүсийн хувьд дэлхийн 197 орны төлөөлөгчид болон Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтэд тулгамдаад байгаа цөлжилт болон газрын доройтол, гангын асуудлаар хуралдаж, улс хоорондын, бүс хоорондын олон талт хэлэлцээ хийх юм.





























































