COP17-д зориулж Буддын урлагийн сонгомол бүтээлүүдийг дэлгэлээ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 14 //. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд “Гадаад хувьслыг дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэнг Богд Хааны ордон музейд өнөөдөр нээлээ.

Богд Хааны ордон музей нь Буддын урлаг, соёлын арвин баялаг цуглуулгатай. Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалж буй Буддын урлагийн бүтээлүүдээс сонгон дэлгэж байна. 

COP17-д зориулж Буддын урлагийн сонгомол бүтээлүүдийг дэлгэлээНээлтийн үеэр Богд Хааны ордон музейн захирал, доктор Ц.Гүнчин-Иш, “Үзэсгэлэнгээр дамжуулан хүний дотоод сэтгэлийн эрүүл байдал, ухамсар, үйлдэл нь гадаад ертөнцийн хувьсал, өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлдэг болохыг онцлон харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, хүний дотоод ертөнц, хүрээлэн буй гадаад орчин нь харилцан хамааралтай. Нэгэнд нь гарч буй өөрчлөлт нөгөөдөө тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэсэн санааг дэвшүүлж байгаа” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн дотоод мөн чанар, хандлага, ухамсартаа анхаарах шаардлагатайг үзэсгэлэнгээр илэрхийлж байна. Хүн дотоод өөрчлөлтийг хийж чадсанаар гадаад ертөнцөд гарч буй сөрөг өөрчлөлтийг бууруулах, улмаар түүнийг даван туулахад хувь нэмрээ оруулах боломжтой гэсэн санааг Буддын гүн ухааны сургаал, номлол болон урлахуйн бүтээлүүдтэй холбон үзүүлж байгаа нь тус үзэсгэлэнгийн онцлог. Мөн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хариуцлагатай хандах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.

Энэ удаагийн үзэсгэлэнд Дүйнхорын сургаал, уламжлалтай холбоотой түүх, соёлын 30 гаруй  дурсгал, бүтээлийг толилуулж байна. 

COP17-д зориулж Буддын урлагийн сонгомол бүтээлүүдийг дэлгэлээБогд хааны ордон музейн судлаач, доктор Б.Няммягмар ярихдаа, “Үзэсгэлэнд монголчуудын дунд “Дүйнхор” хэмээн нэрлэдэг Калачакра бурхантай холбоотой түүх, соёлын дурсгалыг түлхүү дэлгэн үзүүлж байна. Калачакра буюу “Цагийн хүрд”-ийн сургаал, бясалгалын уламжлалтай холбоотой бүтээл, эд өлгийн зүйлсээр дамжуулан хүний дотоод сэтгэл, гадаад ертөнцийн харилцан хамаарлыг харуулахыг зорьсон” хэмээв.

Мөн тэрбээр, “Бурхны шашны философийн үзэлд гадаад орчны өөрчлөлт, доройтол нь хүний дотоод сэтгэл, сэтгэлийн бохирдолтой холбоотой гэж үздэг. Тиймээс хүний буруу бодол, хандлагыг цэгцэлж, эерэг бодлыг төлөвшүүлэх, сэтгэлээ зөв чиглүүлэх нь гадаад орчны өөрчлөлтөд шууд нөлөөлнө гэсэн үзэл санаа бий. Дүйнхорын ёс нь Монголын Бурхны шашинтны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Монголд Жонангийн ёсны үндэслэгчдийн нэг болох Долпон Шераб Гялцэн болон Жонангийн уламжлалтай холбоотой лам нарын үйл хэрэгтэй Дүйнхорын сургаал нягт холбогддог. Түүнчлэн буддын шашны уламжлалын хүрээнд Жонангийн ёс нь Калачакра буюу Дүйнхорын бясалгалын аргыг өндөр түвшинд хөгжүүлсэн уламжлалаараа онцлог. Иймээс Монголын Богдуудын шашин, номын уламжлалд Дүйнхорын сургаал, бясалгалын ёс тодорхой байр суурь эзэлж ирсэн байдаг” гэв. 

Монголын түүхэнд Дүйнхортой холбоотой бас нэгэн чухал үйл явдал нь IV Богдын үеийн Их Хүрээний нууц тарнийн сургалтын уламжлалтай холбоотой. Тухайн үед Дүйнхорын ном, бясалгалын уламжлалыг дэлгэрүүлэхэд чиглэсэн дацан байгуулсан. Энэ нь Монгол дахь нууц тарнийн сургалтын хөгжлийн түүхэнд чухал ач холбогдолтой. Уг уламжлалыг Гандантэгчэнлин хийдэд сэргээн хөгжүүлж байна. Мөн VIII Богд Жавзандамбатай холбоотой Дүйнхорын уламжлалын нэгэн чухал дурсгал нь түүний ордонтой холбоотой. VIII Богд дөрвөн өнгийн буюу цагаан, улаан, шар, ногоон ордонтой байсан гэх түүхэн баримт байдаг. Тэдгээрээс өнөө цагт эх хувиараа хадгалагдан үлдсэн нь Богд хааны ногоон ордон юм.

Энэхүү ногоон ордон нь Шамбалын “Галдан” буюу Шамбалын орны бэлгэдэлтэй холбоотой хэмээн үздэг тухай бичгийн эх сурвалж, баримтууд байдаг. Богд хаан өөрийн ордон, хот суурин, сүм хийдийн орон зайг Шамбалын хот, мандлын бэлгэдэлтэй холбон үзэж байсан гэх тайлбар ч бий. Тиймээс энэ ордонд ирж, үзэж, сонсож, уулзаж байсан хүн бүр ирээдүйд Богд хаантай Шамбалын ерөөлт барилдлагаар учран золгож, сайн сайханд хүрэх ерөөл бэлгэдлийг шингээн бүтээсэн хэмээн тайлбарладаг ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн