МЕХИКО, 2026 оны арваннэгдүгээр сарын 1 /ТАСС/. “Формула-1” ангиллын авто уралдааны 2026 оны ДАШТ-ий 19 дэх гараа буюу Мексикийн Гран-При тэмцээний байрлал тогтоох уралдаанд Их Британийн тамирчин, “Феррари” багийн уралдаанч Льюис Хэмилтон түрүүллээ.

Гран-При тэмцээн Мехико хот дахь ах дүү Родригесийн нэрэмжит уралдааны замд болж байна.

Хоёрдугаар байрт “Мерседес” багийн британи тамирчин Жорж Расселл, гуравдугаарт Монакогийн тамирчин, “Феррари” багийн Шарль Леклер нар оржээ.

Хэмилтоны хувьд 2023 оны долоодугаар сараас хойш анх удаагаа байрлал тогтоох уралдаанд түрүүллээ. Тэрбээр хамгийн сүүлд Унгарын Гран-Пригийн байрлал тогтоох уралдаанд түрүүлсэн бөгөөд поул-позишн буюу хамгийн урд талын байрлалаас үндсэн уралдааныг эхлүүлэх эрхийг нийтдээ 105 удаа авсан нь “Формула-1”-ийн дээд амжилт юм.

Байрлал тогтоох уралдаанд Италийн тамирчин Кими Антонелли тавдугаарт жагссан бөгөөд тэрбээр үндсэн уралдаанд 9 дүгээр байрт шалгарахад л анх удаагаа дэлхийн аварга болоход хангалттай.

Үндсэн уралдаан өнөөдөр Москвагийн цагаар 23:00 цагт эхэлнэ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх