BTS-ийн Жонгүгийн дуу Spotify дээр 500 сая удаа тоглогджээ

СӨҮЛ, 2026 оны есдүгээр сарын 8 /Yonhap/. BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн өөрөө зохиож, дуулсан “Still with You” дуу “Spotify” дээр 500 сая удаа тоглогдсон тухай түүний харьяалагддаг “BigHit Music” компани мягмар гарагт мэдээлжээ.

2023 онд гарсан уг дуу нь дэлхийн хөгжмийн стриминг платформд 500 сая гаруй удаа тоглогдсон Жонгүгийн зургаа дахь уран бүтээл болжээ. Үүнээс өмнө “Seven”, “Standing Next to You”, “Left and Right” /Чарли Путтай хамтран дуулсан/, “3D”, “Dreamers” дуунууд нь энэхүү үзүүлэлтийг давж байв.

“Still With You” дуу албан ёсоор 2023 оны долдугаар сард гарсныхаа дараа “Billboard Global Excl. U.S.” жагсаалтад 33 дугаар байр, “Billboard Global 200” жагсаалтад 62 дугаар байрт бичигдсэн байна.

Энэхүү дуу нь бороо дуслах чимээ бүхий уянгалаг, жааз хөгжмийн өнгө аястай гуниг төрүүлэх аялгуугаар эхлэх бөгөөд Жонгүгийн намуухан хоолой нь дууг яруухан болгож, дотно мэдрэмж төрүүлдэг.

BTS хамтлаг дэлхийг тойрох “Arirang” аялан тоглолтынхоо Өмнөд Америк дахь хэсгийг 10 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Богота хотноо болох хоёр тоглолтоор эхлүүлнэ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн