Леон Панетта
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Ирантай хийж буй дайн ойрын хугацаанд дуусахгүй, цаашид дор хаяж зургаан сар үргэлжилж болзошгүй гэж АНУ-ын батлан хамгаалахын сайд асан Леон Панетта мэдэгджээ. Тэрбээр АНУ болон Иран одоогоор дайныг дуусгах тодорхой гарцгүй, мухардалд орсон гэж үзэж байна.
Леон Панетта “АНУ, Иран хоёр дайныг дуусгах боломж хомс, маш хүнд нөхцөлд байна. Миний бодлоор энэ дайн ямар нэг шийдэлд хүрэлгүйгээр дахин зургаан сар үргэлжилж болзошгүй” гэж хэлжээ.
Панетта өмнө нь АНУ-ын батлан хамгаалахын сайд болон Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр мөн дайн удаан үргэлжилбэл Ойрх Дорнод дахь эцэс төгсгөлгүй дайнуудын нэг болж болзошгүйг анхааруулжээ.
АНУ-ын эрчим хүчний сайд Крис Райт мөн Вашингтон Тегерантай Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх тохиролцоонд хүрч чадах эсэх нь тодорхойгүй гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, АНУ Ираны эдийн засагт дарамт үзүүлэх гэж хичээж байна. Мөн Ираны одоогийн эрх баригчдыг бодлогоо өөрчлөхөд эсвэл засгийн эрхийг бүр солигдоход нөлөөлөхийг зорьж байгаа аж.