"Айчи Нагоя 2026" Азийн наадам
Японд болж буй Азийн наадмын үеэр Өмнөд Солонгосын төрийн дууллын оронд Хойд Солонгосынхныг андуурч эгшиглүүлсэн явдал Баасан гаригт /2026.09.18/ гарчээ. Тодруулбал, Өмнөд Солонгос, Бангладешийн эрэгтэй хоккейн тоглолтын өмнө Умардын төрийн дуулал эгшиглэсэн байна. Үүнээс болж тоглогчид гайхаж, будилахтай зэрэгцээд цэнгэлдэх хүрээлэнгийн хөтлөгч алдаа гаргасандаа уучлалт хүсчээ.
Өмнөд Солонгосын баг тус тоглолтод Бангладешийг 5:0-ээр хожжээ.
Азийн наадмыг зохион байгуулах хороо төрийн дуулал андуурч тоглуулсан асуудал дээр ямар нэг тайлбар өгөөгүй байна. Өмнөд Солонгос улс Азийн наадмын зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн шүүмжлэл дэвшүүлээд буй. Тухайлбал, тамирчдын байрлах байр хэт жижиг, тээврийн асуудлаас болж эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн бэлтгэлд саад учирсан зэрэг гомдлыг өнгөрсөн өдрүүдэд БНСУ-ын тал хэлжээ.
Дашрамд дурдахад, Хойд Солонгосын төрийн дуулал болон бусад бэлгэ тэмдгийг Өмнөд Солонгост хориглодог. 1950-1953 оны Солонгосын дайн энхийн гэрээ бус, гал зогсоох хэлэлцээрээр дууссан тул хоёр Солонгос улс өнөөг хүртэл техникийн хувьд дайны байдалтай хэвээр байгаа юм.
