Засгийн газар зөвшөөрөл хүсэхээс эхлээд олгох хүртэлх бүх шатанд шаардлагатай баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зарчим баримтлахыг үүрэг болголоо.

Энэ хүрээнд “Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, зөвшөөрөл, мэдэгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ыг шинэчлэн батлав.

Нэгдсэн санд ашиглах систем, мэдээлэл солилцох сервис болон цахим хуудасны ажиллагааг хариуцах байгууллагууд зөвшөөрөл олгох, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

Шинэ журмаар баримт бичгийн давхардал, олон шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэд болон бизнес эрхлэгчдэд хүнд сурталгүй хүргэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн