Гадаадын 20 мянга орчим иргэнд виз олгожээ

ГИХГ өнгөрсөн сард виз, зөвшөөрлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлтийг үндэслэн гадаадын 5707 иргэнд визийн зөвшөөрөл, 19373 иргэнд зохих ангиллын виз олгожээ.

Харин виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, бичиг баримтын бүрдэл дутуу, албадан гаргасан хугацаа дуусаагүй шалтгаанаар 382 иргэнд виз олгохоос татгалзсаныг ГИХГ мэдээлэв. 

Түүнчлэн 1633 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 4700 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгож, 1480 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 6911 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч шийджээ. Эдгээр тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад визийн зөвшөөрөл 5.1, виз олголт 34.7, оршин суух зөвшөөрөл олголт 50.4 хувиар нэмэгдсэн байна.

Монгол Улсад энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар 131 улсын 47413 иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэйгээс хөдөлмөр эрхлэхээр 32222, хөрөнгө оруулахаар 5983, суралцахаар 2992, гэр бүлийн шугамаар 3018, бусад зорилгоор гадаадын 3198 иргэн оршин сууж байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн