Оросын өмнөд хэсгийн Ейск дүүргийн иргэний дэд бүтэц, орон сууцны барилгууд Украины дроны халдлагад өртсөн гэж Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьев мэдэгдлээ. Мөн “Энэхүү жигшүүртэй, ёс бус халдлагаас болж хоёр хүүхэд амиа алдаж, хоёр том хүн эмнэлэгт эмчлүүлж байна” гэв.
Ейск дүүргийн халдлагаас нэг хоногийн өмнө ОХУ-ын арми Украины Кривой Рог дахь худалдааны төвд халдсан билээ.
Халдлагын дараа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Украинд саатуулагч пуужингууд нийлүүлнэ гэлээ. Тэрбээр “Украиныг агаарын орон зайгаа хамгаалах, түрэмгийллийг таслан зогсооход шаардлагатай бүх хэрэгслээр хангах нь нэн чухал. Би Зеленскийтэй утсаар ярьж, саатуулагч пуужин нийлүүлэх замаар хамтын ажиллагаагаа бэхжүүлж, үргэлжлүүлж байгаагаа дуулгасан” гэжээ.
Худалдааны төвийн халдлагаар 16 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан байна. Мөн дөрвөн хүн сураггүй хэвээр байна. Халдлагын улмаас худалдааны төв галд автсан бөгөөд шархадсан хүмүүс рүү гудамж руу гүйн гарчээ. Гэвч эхний халдлагаас хойш хагас цагийн дараа хоёр дахь халдлага болсон байна.