Казахстанд Курултайн анхны сонгууль эхэллээ

АСТАНА, 2026 оны наймдугаар сарын 23 /Kazinform/. Казахстан улсын нэг танхимтай парламент болох Курултайн /Хуралдай/ сонгууль өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны ням гаргийн өглөө эхэллээ. Санал хураах байрууд улс даяар өглөөний 7:00 цагт нээгдсэн бөгөөд 20:00 цаг хүртэл ажиллана.

Үүнээс 107 санал авах байр нэг цагийн өмнө буюу 6:00 цагт нээгджээ. Казахстаны дипломат төлөөлөгчийн газрууд байрладаг гадаадын 61 улсад 79 санал авах байр нээгдсэнээс Япон, Өмнөд Солонгос дахь байрууд Астанагийн цагаар өглөөний 3:00 цагт ажиллаж эхлэв. Хамгийн сүүлд АНУ-ын Сан-Франциско хот дахь Ерөнхий консулын газар дахь санал авах байр Астанагийн цагаар 19:00 цагт нээгдэнэ.

Сонгуульд оролцож буй казахстанчууд улс төрийн 7 намаас нэр дэвшсэн хүмүүсийн төлөө саналаа өгөх бөгөөд хуулиар тогтоосон босгыг давсан намууд авсан саналынхаа тоогоор Курултайд суудал эзэлнэ.  

Санал хураалт явагдаж буй энэ өдөр олон нийтийн санал асуулга явуулах, түүний дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон интернэтийн сүлжээнд нийтлэхийг хориглоно.

Сонгуулийн санал хураалтын явцыг 42 улс, 13 олон улсын байгууллагын 777 ажиглагч ажиглаж байна. Сонгуульд саналын эрхтэй 12.6 сая иргэн оролцоно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн