Төрийн албаны 130 гаруй эмэгтэй ногоон хөгжлийг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний Хороо, Канад–Монголын MERIT төсөл хамтран Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр “Ногоон ирээдүйн түншлэл: Эмэгтэйчүүдийн манлайлал” төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн форумыг зохион байгууллаа.

Ногоон бүсэд болсон тус уулзалтад 21 аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг, төрийн бусад  байгууллагыг төлөөлсөн 130 гаруй эмэгтэй оролцов. Оролцогчид төрийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэх, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, туршлага солилцжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн