COP17: Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа

COP17 хурлын Ногоон бүсэд өнөөдөр “Дэлхийн хүнсний форум-Монгол” хэлэлцүүлэг болж, Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдсаныг зарлалаа.

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдсаныг COP17-гийн хүндтэй индрээс албан ёсоор зарлаж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодит залуучуудын бодит оролцоо, санаачилга, манлайлал, шинэ технологи, инновац шингэсэн үйлдвэрлэл, бүтээлч ажиллагаа чухал гэдгийг онцоллоо. Мөн Дэлхийн хүнсний форумын дэргэдэх энэхүү зөвлөл ХХААХҮ-ийн салбар дахь залуучуудын бодит оролцооны платформ болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. 

НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал дэлхий нийтийн хийгээд улс орны тулгамдсан асуудлууд, бэлчээр, мал аж ахуй, амьжиргааны өөрчлөлт, нүүдэлчдийн өв соёл зэрэг олон сэдвээр залуучууд дуу хоолойгоо хүргэхэд өнөөдөр байгуулагдаж байгаа залуучуудын зөвлөл чухал үүрэгтэй гэдгийг хэллээ. 

НҮБ-ын ХХААБ-ын Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөлийн тэргүүн Г.Пагмасүрэн зөвлөлийнхөө үйл ажиллагааны зорилго, чиглэлийг танилцуулж, хийхээр төлөвлөсөн зарим ажлынхаа талаар мэдээлэл хүргэв.

COP17: Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа

COP17: Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн