Нээлттэй ангиллыг ОХУ, эмэгтэйчүүдийг Узбекистаны шатарчин тэргүүлж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж буй шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд ганцхан өрөг үлдлээ.

21 дэх удаагийн ААШТ-д 28 орны 250 орчим шатарчин “Баянгол” зочид буудлын их танхимд өрсөлдөж байна. Тэмцээнд их мастер 34, эмэгтэй их мастер 12, олон улсын мастер 51, эмэгтэй олон улсын мастер 20, ФИДЕ мастер эр, эм нийт 49, дэд мастер 18 оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Яг одоо наймдугаар өргийн тоглолт үргэлжилж байгаа бөгөөд долоон өргийн дараахь байдлаар нээлттэй ангиллыг ОХУ-ын шатарчин Эрдэм Кубукшанов, Хятадын Тонг Шиао нар 6.0 оноотой тэргүүлж байгаа бол 5.5 оноогоор Хятадын супер их мастер Юү Янгуй тэргүүтэй дөрвөн шатарчин удаалж байна. Харин манай шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин, С.Чингүүн, Ү.Агьбилэг, М.Амилал нар 4.5 оноотой байгаа юм.

Тэгвэл эмэгтэйчүүдийн ангиллыг Узбекистаны шатарчин Афруза Хамдамова ганцаараа 6.5 оноогоор тэргүүлж байна. Түүний араас 5.5 оноотой таван шатарчин нэхэж байгаа юм. Манай шатарчдаас олон улсын мастер Б.Мөнгөнзул, их мастер Т.Мөнхзул нар 5.0 оноотой тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд явна. Тэмцээний сүүлийн өргийн тоглолт маргааш 10:00 цагт эхлэх хувааьтай.  

2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн шатарчин 15000 ам.доллар халаасална. Түүнчлэн нээлттэй ангилалд эхний дөрвөн байрт шалгарсан шатарчин дэлхийн цомд өрсөлдөх эрх авах юм. Харин эмэгтэйчүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн тамирчин дэлхийн цомын эрх авна.

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн