Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 24 //. Нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй “Улаанбаатарын хавар-2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Тус өдөрлөг үндэсний өв, уламжлал, нийслэл хотын түүх, соёлын үнэт зүйлсийг иргэд, олон нийтэд өргөн хүрээнд сурталчлах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилготой юм. Мөн соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, инновацид суурилсан бүтээлч үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэхэд чиглэж байна.
Уг өдөрлөгийн хүрээнд:
– Үндэсний болон орчин үеийн агуулга бүхий урлагийн тоглолт
– Кино үзвэр
– Богино хэмжээний жүжигчилсэн үзүүлбэр
– Язгуур урлагийн тоглолт
– Улаанбаатар хотын түүх, соёлын үзэсгэлэн
– Номын сангийн үйлчилгээ
– Гэрэл зургийн үзэсгэлэн
– Авто машин, мотоциклийн үзэсгэлэн
– Гар урлаачдын үзэсгэлэн, худалдаа
– Open mic /нээлттэй тайз/
– “Улаанбаатарын хавар” яруу найргийн уралдаан
– Face art
– Каллиграф /Монгол бичиг/
– Өсвөр үе, хүүхэд залуучуудын оролцооны хөтөлбөр
– Сельфи бүүт гэсэн соёл, уроагийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Тус өдөрлөг энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.



