9 ДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-08

Энэ өдөр нийт 97,561,564,039 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

2026 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 544,527,856 төгрөгийн үнийн дүн бүхий 993,668 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бодь Даатгал ХК (BODI +8.43%), Улаанбаатар БҮК ХК (BUK +8.07%), Ар баянхангай ХК (ABH +7.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Алтайн зам ХК (AZH -14.00%), Монгол шевро ХК (MVO -7.23%), Адуун чулуун ХК (ADL -5.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 111,450 ширхэг нэгж эрх 74,414,917 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 536 ширхэг үнэт цаас 53,600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 949 ширхэг үнэт цаас 94,900 ам.доллар (341,190,174₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 багц 64,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 12,384,000 ам.доллар буюу 44,523,699,840 төгрөгөөр,

  • “Тавантолгой” ХК-ийн багц 51,200 тонн Эрчим хүчний нүүрс /Саб-битумт, сул барьцалдах нүүрс/ 3,865,600 ам.доллар буюу 13,897,837,056 төгрөгөөр,

  • “Эрдэнэс критикал минералс” (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар буюу 6,050,822,580 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 8,921,600 ам.доллар буюу 32,075,471,616 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 97,561,564,039 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.33%-иар буурч, 62,731.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,648,589,136,743 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн