Европын Холбооны гишүүн орнууд Арменийн зарим бараанд ногдуулдаг гаалийн татварыг түр түдгэлзүүлэх зохицуулалтыг дэмжжээ. Энэхүү арга хэмжээ нь ОХУ-ын худалдааны хязгаарлалтын улмаас Арменийн экспортод үүссэн дарамтыг бууруулах зорилготой гэж мэдээлсэн байна.
Түр зохицуулалт хэрэгжсэнээр Армениас ЕХ-нд нийлүүлэх барааны ойролцоогоор 80 хувь нь худалдааны нэмэлт хязгаарлалтгүй болох төлөвтэй. Ялангуяа зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын татварыг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэхээр тусгажээ.
ЕХ-ны үйлдвэрлэгчдэд ноцтой хохирол учрах эрсдэл үүсвэл хамгаалалтын арга хэмжээ авах боломжийг журамд үлдээсэн байна. Зохицуулалт Европын Холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болж, хоёр жил үйлчилнэ.
