Есдүгээр сарын 22-ны арилжаагаар Монголын хөрөнгийн биржийн нийт дүн 12.78 тэрбум төгрөгт хүрэв. Хувьцааны зах зээлд 48 компанийн 1.88 сая ширхэг хувьцаа 1.14 тэрбум төгрөгөөр арилжигдлаа.
Арилжаанд оролцсон компаниудаас 23-ынх нь ханш өсөж, 16-гийнх буурч, есийнх өөрчлөлтгүй хаагджээ. “Сүү” ХК 13 хувь, “Хаан банк” 8.04 хувь, “Хас банк” 6 хувийн өсөлтөөр тэргүүлсэн бол “Худалдаа хөгжлийн банк” 10.64 хувиар буурсан байна.
Компанийн бондын арилжаа 10.01 тэрбум төгрөг, багцын арилжаа 636.65 сая төгрөг болжээ. Мөн 3,300 тонн төмрийн хүдэр 249,150 ам.доллароор арилжигдсан байна.
ТОП-20 индекс 0.69 хувиар өсөж 66,115.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 16.73 их наяд төгрөгт хүрлээ.
