БНХАУ-ын Чэнду хотын зургаан настай Лян Юньжи 3×3 хэмжээтэй рубик шоог эвлүүлэх эмэгтэйчүүдийн ангиллын дундаж хугацааны амжилтыг хоёр удаа шинэчилсэн тухай эх сурвалж мэдээлэв.

Тэрбээр Ухань, Гуанжөү хотод болсон Дэлхийн рубик шоо эвлүүлэгчдийн холбооны албан ёсны тэмцээнүүдэд таван оролдлогын дунджаа эхлээд 4.52, дараа нь 4.27 секунд болгож сайжруулжээ. Ингэснээр дундаж хугацааг 4.5 секундээс доош буулгасан анхны эмэгтэй тамирчин болсон байна.

Охины ээж Лин Янши орон нутгийн хэвлэлд ярихдаа охин нь олон төрлийн дугуйланд явж байгаад рубик шоонд илүү дуртай болсон гэжээ. Эхийнх нь хэлснээр Лян Юньжи 1300 гаруй эвлүүлэх аргачлал эзэмшсэн бөгөөд өдөр бүр хоёроос гурван цаг бэлтгэл хийдэг байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн