БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 23-нд АНУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлэхээр Бээжингээс мордлоо. Энэ нь түүний 11 жилийн дараа АНУ-д хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлал есдүгээр сарын 23–25-нд үргэлжилнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын төрийн тэргүүнийг нисэх онгоцны буудалд биечлэн угтахаар төлөвлөсөн гэж мэдээлжээ.

Ши Жиньпин айлчлалынхаа үеэр Д.Трамптай хоёр улсын харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн асуудлаар хэлэлцэнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Го Жякунь мэдээлэв.

Айлчлалын өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярьжээ. Ван И хоёр орны харилцааг тогтвортой байлгаж, дээд түвшний уулзалтад бэлтгэхийн зэрэгцээ хамтын ажиллагааг ахиулах шаардлагатайг онцолсон байна.

Тэрбээр Бээжин, Вашингтон тэгш эрх, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан санал зөрөлдөөнөө зохистой зохицуулах ёстой гэж мэдэгджээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн