2026-2027 оны хичээлийн жилд сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөнө

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 14 //. 2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид хүчин төгөлдөр мөрдөж буй нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөнө.

Сурагчийн дүрэмт хувцас нь үндэсний MNS 6814:2019 стандартад нийцсэн, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тух, эдэлгээний шаардлагыг хангасан байх ёстой. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг стандартын шаардлага хангасан, үндэсний үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцсыг сонгон худалдан авахыг Боловсролын ерөнхий газраас зөвлөв.

Энэ хичээлийн жилд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Өүлэнменч”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Эрдсүлж”, “Шүтэн уул” компаниуд хариуцсан бүс, аймаг, нийслэлийн гэрээт борлуулалтын цэгүүдээр дамжуулан хэрэглэгчдэд үйлчлэх бэлтгэлээ бүрэн хангажээ.

Стандартын шаардлага хангасан дүрэмт хувцас нь хүүхдийн эрүүл, аюулгүй, тав тухтай суралцах орчны нэг хэсэг юм.  

2026-2027 оны хичээлийн жилд сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөнө

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн