АНУ-ын Флорида мужийн Палм-Бич тойрогт арваннэгдүгээр сарын 1-нд хувийн нисэх онгоц осолдож, онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амиа алджээ. 

Тодруулбал, Learjet 60 загварын онгоц орон сууцны хороолол бүхий Крестхейвен (Cresthaven) орчимд орон нутгийн цагаар 12:50 цагийн үед осолдсон байна. Онгоц Техас мужийн Остин хотоос хөөрч, Багамын арлуудын Норт-Элеутера нисэх буудлыг чиглэн нисэж байжээ.

Ослын улмаас онгоц замын хажууд унаж, хүчтэй дэлбэрсэн бөгөөд ослын газарт том хэмжээний тогоо үүссэн байна. Мөн ойролцоох зөөврийн орон сууцны хорооллын 600 орчим оршин суугчийг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлж, хоёр түр байрлах төвд байрлуулахаар болжээ.

Уг ослын өмнө нисэх баг агаарын хөдөлгөөний удирдлагын төвд мөстөлт, дунд зэргийн хүчтэй агаарын донсолгоотой тулгарч байгаагаа мэдээлж, илүү тогтуун агаарын урсгалд орох хүсэлт тавьжээ. Үүнээс нэг минут хүрэхгүй хугацааны дараа нисгэгч “Mayday” буюу аюулын дуудлага өгч, онгоц минутанд 10 мянган футын хурдтай огцом доошилж байгааг мэдэгдсэн байна. Улмаар өндрийн алдагдлын хурд минутанд 20-22 мянган фут хүрч, нисгэгчид газарт унах гэж байгаагаа мэдээлжээ. Нисэх багийн бүхээгээс сонсогдсон хамгийн сүүлийн үг “Бидэнд цаг үлдсэнгүй” байсан талаар Reuters агентлаг дурдсан байна. Нислэгийн мэдээллийг хянадаг Flightradar24 сайтын мэдээллээр онгоцны доошлох хурд нэг үед минутанд 32 мянган футаас давсан гэжээ. 

АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл (NTSB) ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Ослын үед тухайн бүс нутагт аадар бороо, аянга цахилгаантай байсан гэж цаг уурын AccuWeather байгууллага мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters 

Хэлэлцэх 22

22 сэтгэгдэл “Флоридад хувийн нисэх онгоц осолдож, есөн хүн амиа алджээ”-д
  1. Ийм осол гэнэт тохиолдсон нь харамсалтай. Шалтгааныг тогтоох ажил хэр удаан үргэлжлэх бол?

  2. Есөн хүн амиа алдсан нь хүнд мэдээ. Гэр бүлийнхэн нь юу мэдрэх бол гэж бодогдоно.

  3. Хувийн нисэх онгоцны аюулгүй байдалд анхаарах шаардлагатай болсон шиг.

  4. Палм-Бич дээр ийм зүйл болсон гэж сонсоод гайхаж байна. Нарийн мэдээлэл хараахан гараагүй байна уу?

  5. Зорчигчид бүгд амиа алдсан нь онцгой хүнд. Шалтгааныг хурдан тогтоох хэрэгтэй.

  6. A private plane crash like this is always tragic. Hopefully the investigation finds clear answers soon.

  7. Ийм мэдээг уншаад дотор муухай болдог. Хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье.

  8. Нислэгийн нөхцөл ямар байсан бол? Цаг агаар муу байсан уу?

  9. Хувийн онгоцны осол сүүлийн үед их болж байгаа юм шиг санагдаж байна. Яагаад гэдгийг мэдэх хэрэгтэй.

  10. Есөн хүний амь хохирсон нь хэтрүү тоо. Шалгалт хийгдэх байх.

  11. Ийм үед мэдээлэл тодорхой гарахыг хүлээхээс өөр аргагүй. Хохирогчдын нэрсийг хэзээ зарлах бол?

  12. Онгоц осолдсон газрын нөхцөл байдлыг нарийвчлан шалгах шаардлагатай.

  13. Гэнэтийн осол хүний амьдралд том нөлөө үзүүлдэг. Шалтгааныг олох нь чухал.

  14. Палм-Бич тиймэрхүү газарт ийм зүйл болно гэж бодоогүй. Харамсалтай.

  15. Зорчигчдын дунд танил хүн байсан бол илүү хүнд мэдрэгдэнэ. Мэдээлэл хүлээж байна.

  16. Нисэх онгоцны техник хяналт хэр зэрэг хийгддэг вэ? Ийм осол гарахад асуудал гарна.

  17. Ийм мэдээ уншаад чимээгүй болдог. Ар гэрийнхэнд тэвчээр хүсье.

  18. Баярсайхан хэлэхдээ:

    Хувийн нисэх онгоцны осол нь нийтийн тээврээс өөр эрсдэлтэй байдаг юм байна.

  19. Номин-Эрдэнэ хэлэхдээ:

    Шалтгааныг тогтоох хүртэл таамаглал ярих хэрэггүй. Албан ёсны мэдээлэл хүлээе.

  20. Есөн хүн гэдэг нь цөөн биш. Ямар нөхцөлд болсон нь сонирхолтой.

  21. Ийм осол гарах бүрт аюулгүй байдлын стандартыг дахин хянах хэрэгтэй болдог.

  22. Хохирогчдын нэрсийг зарлах хүртэл хүлээхээс өөр зүйл байхгүй. Харамсалтай мэдээ.

Сэтгэгдэл үлдээх