“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар байгаль орчны ногоон санаачилга, төслүүдийг бодит хөрөнгө оруулалт болгохоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Үндэсний ногоон лаб” платформ санаачилсан юм.

Платформ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /СОР17/-д төслүүдээ танилцуулан, үр дүнд хүрэхэд дэмжсэн, хамтран ажилласан 43 түншлэгч байгууллага, оролцогчид Ерөнхийлөгчийн Тамгын газар талархал илэрхийллээ.

“Үндэсний ногоон лаб” санаачилгыг “Монголын байгалийн өв сан”, “Монголын бизнесийн зөвлөл” хэрэгжүүлж, богино хугацаанд олон улсын хамтрагч, түншүүдийн итгэл, оролцоог татаж чадсан нь төр, хувийн түншлэл амжилттай хэрэгжсэний томоохон жишээ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр тэмдэглэв.

“Үндэсний ногоон лаб” нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, инновац, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зэрэг шийдэл бүхий 135 төсөл хүлээн авч, шалгарсан төслийг COP17 бага хурлын үеэр хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм. “Европын сэргээн босголт, хөгжлийн банк”, “Голомт” банк, “Clean сommodities and еnergy” зэрэг байгууллага эдгээр төслийг олон улсын зах зээлтэй холбохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн