Монгол Улсын залуучуудын шигшээ баг 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “I” хэсэгт амжилттай өрсөлдөж, хэсгийн тэргүүн байраар шалгарлаа.
Эхний тоглолтдоо 7:0-ээр Умард Марианы Арлуудын багийг хожсон бол өчигдөр Гуамын багийг 3:0-ээр буулган авав.
Тоглолтын 16 дахь минутад Монголын багаас Н.Эрдэнэбаатар чөлөөт цохилтоос тооны харьцааг нээсэн бол 34 дэх минутад Ё.Жэйсон хоёр гоолыг орууллаа. Улмаар 66 дахь минутад Б.Хабул тоглолтын эцсийн цэгийг нь тавьснаар Монголын шигшээ баг зургаан оноо, 10 гоолтой “I” хэсгийг тэргүүлэв.
Ингэснээр манай баг хэсгээ тэргүүлж дараагийн буюу 2029 оны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатнаас тоглох эрхээ авлаа.