Улаан буудай, төмсийг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангана

Ургац хураалтын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаан буудай, мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв байна.

Балансаас харахад хэрэгцээт хүнсний улаан буудай, төмсийг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэнийг ХХААХҮЯ мэдээлэв.

Улаан буудай, төмс, хүнсний ногооны хангамж, үнийг тогтворжуулахаар энэ намрын ургацаас 100 мянган тонн хүнсний улаан буудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх санхүүжилтийг төсвийн тодотголд тусгаад байна.

Улсын хэмжээнд үр тариа хадгалах 557.3 мянган тонн багтаамжтай элеватор байгаагаас одоогоор гурилын үйлдвэр, Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК-д нийт 61.1 мянган тонн улаан буудайн үлдэгдэлтэй байна. ХААК ТӨХХК-д 186 мянган тонн хүнсний буудай хадгалах элеваторуудаа зэхэж, заримыг нь гурилын үйлдвэрүүд түрээсээр ашиглуулах боломж бүрдүүлж байгаа ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн