2026-09-10

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны цахим систем болон бүртгэл дэх нэрийг “Монголросцветмет” ТӨҮГ болгон өөрчлөх болсныг үүгээр мэдэгдье.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 251 дугаар тогтоолоор “Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ-ын нэрийг “Монголросцветмет” ТӨҮГ болгон өөрчлөх шийдвэр гарсан.

Иймд “Монголын хөрөнгийн бирж” ХК нь Засгийн газрын тус тогтоол болон “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/26 тоот албан бичгийн дагуу Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны цахим систем болон бүртгэл дэх нэрийг “Монголросцветмет” ТӨҮГ болгон өөрчлөх болсныг үүгээр мэдэгдье.

  • Үйлдвэрийн газрын оноосон бүтэн нэр: “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар

  • Англи нэр: “Mongolrostsvetmet” State-Owned Enterprise

  • И-мэйл: [email protected]

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн