ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран гамшгаас хамгаалах болон эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Хуралд онол, арга зүй болон дотоод, гадаадын туршлага, сургамжийг хэлэлцэнэ гэж ОБЕГ мэдээлэв.
Эрдэмтэн, судлаач, судалгааны баг, их, дээд сургуулийн оюутан болон энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд илтгэл ирүүлэх боломжтой.
Эрдэм шинжилгээний өгүүллийг 2026 оны аравдугаар сарын 28-ны дотор [email protected] хаягаар хүлээн авна. Нэмэлт мэдээллийг 51-262539, 99918616 дугаараас лавлаж болно.
