БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д хийж буй айлчлалынхаа үеэр Пин Пин, Фү Шуан нэртэй хоёр аварга пандаг Атланта хотын амьтны хүрээлэнд илгээхээр болсныг мэдэгдлээ. Тэрбээр энэ шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзах үеэрээ зарлаж, пандаг хоёр орны ард түмний найрамдлын бэлгэдэл гэж тодорхойлсон байна.

Хятад улс 1972 оноос хойш АНУ-ын амьтны хүрээлэнгүүдэд аварга панда илгээж ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааг байгаль хамгаалал, судалгаа болон соёлын харилцааны нэг хэлбэр болгон ашигладаг.

Сүүлийн жилүүдэд өмнөх гэрээний хугацаа дууссанаар АНУ дахь зарим панда Хятад руу буцсан. Харин 2024 оноос Сан-Диего болон Вашингтон хотын амьтны хүрээлэнгүүд шинэ панда хүлээн авч, хоёр улсын хамтарсан хамгаалал, судалгааны хөтөлбөр үргэлжилсэн байна.

Пин Пин, Фү Шуан пандаг Атлантад хэзээ хүргэх, ямар хугацаатай байрлуулах болон хамгаалал, судалгааны нарийвчилсан нөхцөлийг талууд одоогоор нийтэд дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн