Хятад улс дэлхийн аялагчдын зорин очдог гол аялал жуулчлалын чиглэлүүдийн нэг болжээ. Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны мэдээлснээр, 2025 онд тус улсад хил дамнан аялсан жуулчдын тоо 154 саяд хүрч, өмнөх оноос 17.1 хувиар өссөн байна.

Мөн Хятадын эх газрын иргэдийн гадаадад аялсан тоо 148 саяд хүрч, 20.8 хувиар нэмэгджээ. Тус яамнаас цаашид олон улсын жуулчдад зориулсан виз, төлбөр тооцоо, татварын буцаан олголт, аяллын мэдээлэл, байр, тээврийн үйлчилгээг сайжруулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Мөн Хятадын уламжлалт соёлыг орчин үеийн аяллын туршлагатай хослуулсан шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, «Nihao! China» үндэсний аялал жуулчлалын сурталчилгааны аяныг гадаадад үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Үүний зэрэгцээ гадаадад аялж буй Хятадын иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд аяллын чиглэлүүдийн эрсдэлийн сэрэмжлүүлэг гаргаж, шаардлагатай тохиолдолд консулын хамгаалалт, тусламж үзүүлэхээр ажиллана гэжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн