Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Палестин улсыг хараахан хүлээн зөвшөөрөөгүй орнуудыг байр сууриа эргэн харахыг уриаллаа. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд үг хэлэхдээ энэ талаар мэдэгдэв.
Эрдоган Турк улс чөлөөт, бүрэн эрхт Палестины дуу хоолой хэвээр байна гээд 1967 оны хилд тулгуурласан, Зүүн Иерусалимыг нийслэлээ болгосон Палестин улс байгуулагдана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг онцолж, Израилын цохилтын улмаас сүүлийн гурван жилд 74 мянган палестин хүн амиа алдсан гэж мэдэгдэв. Мөн түлшний хомсдолоос шалтгаалан эмнэлгийн цахилгаан үүсгүүрүүдийн 70 гаруй хувь ажиллахгүй байгааг дурджээ.
Гал зогсоосноос хойш 1500 гаруй хүн амиа алдсан гэж Эрдоган хэлээд, Палестины тал энхийн төлөвлөгөөний хоёрдугаар шатанд шилжихэд бэлэн байгаа талаар мэдэгдсэн байна.
