ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 11 /RIA Novosti/. АНУ-ын удирдагч Дональд Трамп тус улсын нутаг дэвсгэрт болох 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ эхний тоглолтод очихгүй хэмээн “Politico” сонинд эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ пүрэв гарагт Мехико хотноо Мексик, Өмнөд Африкийн шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ.
“Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын нутагт болох ДАШТ-ий эхний тоглолт буюу баасан гарагт Лос-Анжелес хотноо болох АНУ, Парагвайн шигшээ багуудын тоглолтыг үзэхгүй” гэж тус сонинд бичжээ. Тус сонинд бичсэнээр, Д.Трампын оронд АНУ-ын албан ёсны төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүлнэ. Харин Парагвайн Ерөнхийлөгч Сантьяго Пенья уг тоглолтыг биечлэн ирж үзэх аж.
Өмнө нь Д.Трамп хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр зөвхөн “шаардлага хангасан” гадаадын иргэдийг тус улсад нэвтрүүлэхийн тулд ажиллаж байна гэж мэдэгдэж байсан юм.
2026 оны ДАШТ-д анх удаа 48 улсын шигшээ баг оролцох бөгөөд анх удаа АНУ, Канад, Мексик гэсэн гурван орны нутаг дэвсгэрт зэрэг зохион байгуулна. Тэмцээн зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд үргэлжилнэ.