ЛЕЙРИЯ, 2026 оны зургаадугаар сарын 11 /RIA Novosti/. Португалын шигшээ баг Нигерийн багтай хийсэн нөхөрсөг тоглолтод хожжээ.
Португалын Лейрия хотод болсон уг тоглолт 2:1 харьцаагаар талбайн эзэд хожсоноор дууссан байна. Хожсон багаас Педру Нету (23 дахь минут), Франсишку Консейсан (75 дахь минут) нар гоол оруулжээ. Харин Нигерийн багаас Акор Адамс (37 дахь минут) гоол хийсэн байна. Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду тоглолтыг гарааны бүрэлдэхүүнд эхлүүлсэн ч 65 дахь минутад сэлгээнд суусан байна.
Португалын шигшээ баг АНУ, Мексик, Канадад болох ДАШТ-д оролцоно. Португалчууд “K” хэсэгт БНАКонго Улс, Узбекистан, Колумбийн багуудтай өрсөлдөнө. Харин Нигерийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д оролцох эрхээ авч чадаагүй юм.