2026-10-21

Журмын төсөлд өгөх саналаа 2026.10.27-ны өдрийн дотор цаасаар болон [email protected] цахим шуудангаар ирүүлнэ үү.

Санхүүгийн зохицуулах хорооны “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан биржийн журмыг зохицуулагч байгууллагын журамтай нийцүүлэх үүднээс “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлтгэлээ.

Журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах үйл явцтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага болон зохицуулалттай этгээдийн дүрэм, журмыг батламжлах, бүртгэх тухай заавар”-ын 2.2.2 дахь заалтад заасны дагуу зах зээлд оролцогч дэд бүтцийн байгууллага, мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагчид болон зохицуулах байгууллагаас санал авахаар журмын төслийг байршуулж байна.

Иймд та бүхэн журмын төсөлд өгөх саналаа 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор цаасаар болон [email protected] цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төсөлтэй холбоотой асуудлаар тодруулах зүйл гарвал “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт, зохицуулалтын газар, Бүртгэлийн албаны 11-313511 (5211, 5212, 5214) утсанд хандана уу.

Журмын төсөлтэй энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх