МОСКВА, 2026 оны аравдугаар сарын 21 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Украины дайныг зогсоох асуудлаар хэлэлцээ хийхээр лхагва гарагт Оросын хоёр дахь том хот болох Санкт-Петербургт хүрэлцэн ирсэн тухай айлчлалын талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ.
Тэрбээр Норвегийн нийслэл Осло хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаныхаа маргааш нь Оросын эзэнт гүрний нийслэл байсан тус хотод хэлэлцээ хийх гэж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио В.Зеленскийтэй хийсэн С.Уиткоффын уулзалтыг нааштай болсон хэмээн тодорхойлоод, уулзалтын үр дүнг Оросын талд танилцуулна гэж мэдэгджээ.
