Хүй долоон худаг чиглэлд 7-23 цагт автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өнөөдөр Хүй долоон худагт болж байна.

Наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж буй. Тодруулбал, зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ХҮЙ7:1 “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг”, ХҮЙ7:2 “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд 16 автобус 7-23 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Иргэд та бүхнийг нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн