Япон болон тус улсын ойролцоох далайн бүсэд газар хөдлөх магадлал нэмэгдэж байгааг сэрэмжлүүлэв

Сүүлийн өдрүүдэд Япон Улс болон тус улсын ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байна.

Түүнчлэн зуны улирал эхэлж буйтай холбогдуулан тайфү, аадар бороо, үер, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг Японы эрх бүхий байгууллагууд анхааруулж байна. Иймд Япон Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангаж, цаг агаар болон газар хөдлөлтийн талаарх албан ёсны сэрэмжлүүлгийг тогтмол авч дараах зөвлөмжийг дагах хэрэгтэй. Үүнд,

-Гар утасны цаг агаарын сэрэмжлүүлэг мэдэгдлийг идэвхжүүлэх,

-Оршин суугаа газрынхаа хамгийн ойрын түр хоргодох байр, нүүлгэн шилжүүлэх маршрутыг урьдчилан мэдэж авах,

-Ус, хүнс, гар чийдэн, цэнэглэгч, эмийн хэрэгсэл зэрэг хэрэглээний нөөцийг 3 хүртэл хоногоор бэлтгэх,

-Газар хөдлөлтийн дараах хүчтэй давтан чичирхийлэл үргэлжлэх магадлалтай тул эвдэрсэн барилга байгууламжид ойртохгүй байх,

-Тайфү, аадар борооны үеэр гол мөрөн, эрэг орчим, уулын хажуу, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх,

-Орон нутгийн захиргаа болон Японы эрх бүхий байгууллагаас өгч буй заавар, нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг тухай бүр дагаж мөрдөх шаардлагатай гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн